“Black box” театр “Цэнхэр шувуу” нэгдэл хамтран контемпорари жүжиг, үзэсгэлэн хослуулсан арга хэмжээг ирэх сарын 6-нд MN арт галерейд зохион байгуулах гэж байна. Уран бүтээлчид “Бодит мэт хийсвэр ертөнц. Дотор нь төөрсөн бид. Алдагдсан мөн чанар. Бидний харьяалагдах бодит ертөнц хаа нэгтээ байвч хоосон. Аниргүй. Хийсвэр ертөнц бидний мөн чанарыг биднээс нуухаар системчлэгдсэн. Энэ чиний байх ёстой газар мөн гэж үү. Зүрхээ чагна. Чин зүрхнээсээ хүсдэг, өөрийн гэсэн гайхалтай ертөнц чинь энэ юм гэж үү. Түр азнаад эргэн тойрноо нэг хараач, аль эсвэл бид системийг л тэтгээд амьдраад байна уу” хэмээн үзэгчдээс “асуух”-ыг зорьж буй аж.