Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улс үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олгожээ. Тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас нь мэдүүлсэн материалыг үндэслэн энэхүү гэрчилгээг илгээсэн байна. Манай тал уг өвчний шинж тэмдэг илэрвэл тэр даруйд олон улсын байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээж буй. Мөн тус байгууллагаас жил бүр хяналт тавих юм байна. Энэ нь үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг гоц халдварт өвчин аж.
Бэлтгэсэн Р.Жаргал