Инстоляц (орон зайд биетийг өрж угсрах) буюу өрөг урлагийн урсгалаар дагнаж уран бүтээл туурвидаг хэсэг залуус Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Цагаан суваргад 2019 онд “Spirit of gobi” наадам зохион байгуулж байв. Контемпорари урлагийг электро хөгжимтэй хослуулсан тус наадам дотоодын жуулчдын анхаарлыг татсан, шинэлэг арга хэмжээ болж чадсан. Тэдгээр уран бүтээлч наймдугаар сард дахин Цагаан суваргад цуглахаар шийджээ.
“Spirit of gobi-2022”-т Монголын 17, Германы дөрвөн уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ базааж байна. Наадмын тасалбарыг 3.2-6 сая төгрөгөөр борлуулж эхэлжээ. Байгалийн дурсгалт газарт тулгуурласан тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эл санаачилга үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн орон нутгийн зүгээс дэмжиж буй гэнэ.