Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс “Миний гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа. Ахлагчийн бүрэлдэхүүний албаны хариуцлага, ёс суртахууныг дээшлүүлэх, нөхөрсөг хамт олонч уур амьсгалыг бэхжүүлэх, гэр бүлийнхээ гишүүдэд албаа сурталчлах зорилготой явагдсан юм.
Өдөрлөгийн эхэнд Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон бусад энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудаас “Хүүхэд хүмүүжүүлэн сургах ухааны өв уламжлал”, “Гэр бүл ба халамжит аав” сэдвээр сургалт сургалт явуулж, харилцан ярилцсан юм.
Мөн ахлагчийн гэр бүлийнхэнд жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулж, нийгэм хамгааллын асуудлаар санал сэтгэгдлээ илэрхийлж, төгсгөлд нь дартсын тэмцээн явуулав. Тэмцээний багийн төрөлд ахлах ахлагч Н.Алтанзул, дэд ахлагч Т.Буяннэмэх, ахлах ахлагч Б.Дашнямын гэр бүлүүд эхний байруудыг эзэлж, ганцаарчилсан төрөлд дэд ахлагч Б.Нордогсүрэн, дэд ахлагч Д.Долгорсүрэн нар шалгарлаа.