БНСУ-ын “NEXY” компанийн ерөнхийлөгч Мүүн Уи Бэ манай улсад өчигдөр ирлээ. Тэрбээр Монголын ширээний теннисний холбооны удирдлага, зөвлөх гишүүдтэй уулзан, найрсаг яриа өрнүүлсэн байна. Уулзалтынхаа үеэр үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилалттай танилцан “NEXY” брэндийн хувцас гардуулав. Мөн цаашид манайхантай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ширээний теннисний материал хэрэгслээр ивээн тэтгэхээ илэрхийлсэн байна. Тус компани Монголын ширээний теннисний холбоотой өнгөрсөн жилийн намраас хамтран ажиллах гэрээ байгуулжээ.