Баянгол зочид буудалд Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар Х.Цэндбаярын компанид ЭЦА-аас шуурхай нэгжлэг хийжээ. Тодруулбал, Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг Хятад эзэнтэй “Эм Ди Си Пи” ХХК-д НМХГ, ШӨХТГ-аас шалгалт хийхэд “ХКҮ”, “Мах импекс” компанийн логог наасан бүтээгдэхүүнүүд олдсон. Тиймээс “Эм Ди Си Пи” ХХК-тай холбоотойгоор өчигдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр ЭЦА-аас Баянгол зочид буудалд байрлах “ХКҮ” компанийн оффист нэгжлэг хийсэн байна. Харин Х.Цэндбаяр “Эм Ди Си Пи” компанитай ямар ч холбоо хамааралгүй бөгөөд нэр төрд нь халдсан ЭЦА-ны албан тушаалтан болон хэвлэл мэдээллийн байгууллагад гомдол гаргана. "ХКҮ" ХХК болон миний бие "Эм Ди Си Пи" ХХК-тай ямар ч хамааралгүй болохоо мэдэгдэж байна" хэмээн мэдэгдлээ.