Тавдугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 145 дахь өдөр бөгөөд он дуусахад 220 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус хүйн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 25. Буд гараг. Могойг хүлэгч одтой шар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үс засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3128.00, зарах нь 3134,00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 47.90, зарах нь 48.50, харин юань авах нь 467.00, зарах нь 469.00, вон авах нь 2.46, зарах нь 2.49 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулна.
- 09.30-12.00 цагт “Бизнесийг дэмжихэд төрийн хяналтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь” уулзалт МҮХАҮТ-д болно.
- 13.00 цагт "Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх "Амаа нээх" эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглааныг Нийслэлийн АН-аас Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулна.
- 17.00 цагт Улаанбаатар зочид буудалд "Их хотын баяр" эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Сураггүй алга болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр тохиож байна.
- 2009 онд Хойд Солонгос улс хоёр дахь цөмийн зэвсгийн туршилтаа явуулжээ.
- 2011 онд алдарт "Опра Уинфригийн шоу"-ны хамгийн сүүлчийн нэвтрүүлэг цацагджээ.
- 1977 онд "Оддын дайн" театруудаар цацагдаж эхэлжээ.