"Илүү их уншъя" уриатайгаар зохион байгуулагдаж буй 31 дэх удаагийн номын баяр хоёр дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна.
Энэ удаагийн номын баяр тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгч болон иргэд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, худалдаалж байгааг зохион байгуулагчдын зүгээс мэдээлсэн билээ.