Олон улсын биологийн олон янз байдлын өдрийг тэмдэглэхийн ач холбогдлыг сурталчлан таниулах биологийн олон янз байдлыг хамгаалах асуудалд бүх нийтийн анхаарал, санаачлагыг хандуулах, тэр хэрээр амьтан, ургамал, байгаль орчноо хамгаалах сэдлийг төрүүлэх, байгаль орчны боловсрол олгох “Зэрлэг амьтдыг хэрхэн зөв ажиглах вэ?”, “Ургамлын олон янз байдал”, “Монгол орны эрвээхий” зэрэг сэдвийн дор мэргэжилтнүүд танилцуулга хийв.
Мөн энэ өдөрт зориулж “Монгол оронд тархсан шавжийн олон янз байдал” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж 6 дугаар сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрэх юм.
Арга хэмжээнд БОАЖЯ-ны Ой,ус,тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Т.Бүдээхүү, Байгалийн түүхийн музейн ажилтан Г.Цэцэгбадам, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын захирал Г.Довчиндорж, Нийслэлийн 34 дүгээр сургуулийн сурагчид, олон нийтийн төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.
Уг өдрийг 2000 оноос эхлэн НҮБ-аас жил бүрийн 5 сарын 22-ны өдрийг “Олон улсын биологийн олон янз байдлын өдөр” болгон зарлаж байжээ.