Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс хүүхдүүдийн танин мэдэхүйд зориулан бэлтгэсэн амьтны гэрэл зургийн “Танилцъя” үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд иржээ. Ийнхүү тодотгодог нь учиртай. Үүний нээлтийг энэ сарын 15-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн юм. Тэгвэл уг музейд энэ сарыг дуустал дэлгэн, сонирхсон багачуудад үзүүлээд, ирэх сарын 1-нд тохиох Хүүхдийн баяраар нийслэлийн төв талбайд аваачих юм байна. Уг үзэсгэлэнг Байгалийн гэрэл зургийн нийгэмлэгийн тэргүүн Б.Баярын санаачилгаар гаргасан бөгөөд 30 гаруй гэрэл зурагчны 80-аад бүтээлийг багтаажээ.
“Танилцъя” үзэсгэлэнд манай оронд байдаг араатан, жигүүртэн болон таван хошуу малын гэрэл зургуудыг дэлгэсэн бөгөөд ямар ч насны хүүхэд хараад танихаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид ярьж байна. Тэд “Хүүхдүүд гэрэл зургаас харсан амьтан, шувуу, малтай хөдөө хээр явахдаа таарвал танина. Нэрээр нь хэлж, онцлог шинжийг нь дурдана даа. Тиймээс хүүхэд насан туршдаа мартахгүй. Үзэсгэлэн танин мэдэхүйн ийм ач холбогдолтой” гэлээ. Үзэсгэлэнгийн үеэр тайлбарлагчид тогтмол ажиллаж, амьтдын талаар хүүхдүүдэд зориулж мэдээлэл өгч