Монгол Улсын их хурлаас Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Завхан аймгийн Цагдаагийн газраас Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран алба хаагчдыг тоон гарын үсэгтэй болгох ажлыг зохион байгууллаа. Улмаар Улсын бүртгэлийн хэлтсээс цагдаа нарт сургалт зохион байгуулсан аж.
Ташрамд дурдахад, тавдугаар сарын 18-ны байдлаар Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 нас хүрсэн нийт 53 593 иргэнд тоон гарын үсэг олгосон байна. Иргэд харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр иргэний бүртгэлийн байгууллагад очиж, тоон гарын үсэг авах боломжтой аж.