Улсын хэмжээнд тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 145,319 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,583 тн, АИ-92 автобензин 51,566 тн, АИ-95 автобензин 5,913 тн, ДТ 72,649 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 44 хоногийн, А-80 автобензиний 69, ДТ-ний 27 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 72,299 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,789 тн, АИ-92 автобензин 30,533 тн, АИ-95 автобензин 3,869 тн, ДТ 31,708 тн байгаа ба АИ-92 автобензиний 32, АИ-95 автобензиний 53, ДТ-ний 29 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,766 тн, хангайн бүсэд 8,978 тн, төвийн бүсэд 34,760 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 10,017 тн.Манай улс он гарсаар нийт 619.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 13.9 мян.тн, АИ-92 автобензин 216.4 мян.тн, АИ-95/98 автобензин 11.2 мян.тн, ДТ 308.5 мян.тн, онгоцны түлш 19.4 мян.тн, бусад 50.6 мян.тн байна.