Жил бүрийн тавдугаар сарын 17-нд олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдрийг тэмдэглэж, ач холбогдлыг нь сурталчилдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 168 оронд хүүхдийн тусламжийн 173 утас ажиллаж байна. Монгол Улс 2005 онд Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг “Дотнын анд-1979” нэртэйгээр анх нээж байсан. Харин 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс хүүхдийн тусламжийн утасны дугаарыг 3 оронтой болгох шийдвэр гаргаж 108 болгосон юм. Ийнхүү 2016 оноос Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн.
2022 оны I улирлын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 536 мянга гаруй дуудлага иржээ. Гал унтраах ангийн, цагдаагийн, эмнэлгийн түргэн тусламжийн утсыг цээжээр мэддэг шиг хүүхдийн түргэн тусламжийн 108 утасны дугаарыг хүн бүр мэддэг байя.