Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнө нь хотын дарга дүүргүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулах үүрэг болгосон. Тэгвэл өнөөдөр үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийн талаар мэдээлэл авсан юм. Нийслэлд нийт 31 усан оргилуур байгаа бөгөөд засвар, шинэчлэлийн ажил 30-75 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Засвар шинэчлэлийн ажил ажил гацсан нь урд хөршөөс захиалсан сэлбэг, төрөөхөмж нь хил дээр гацсантай холбоотой аж.