Эмээлтэд байрлалтай /Эм Ди Си Пи/ мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт муудаж өмхийрсөн маханд тусгай бодис хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус үйлдвэрийн махыг “Мах импекс”-д нийлүүлдэг гэх мэдээлэл цахим орчинд түгжээ. Энэ талаар “Мах Импекс” ХК-ийн дэд захирал н.Адъяахүүгээс тодруулахад “Эмээлтийн үйлдвэрт бодис хольсон өмхийрсөн махыг манай компани руу нийлүүлдэг гэх мэдээлэл худлаа. Энэ талаар сонсоод их гайхсан. Бид цагдаагийн байгууллагад хандах болно” гэв.
Ташрамд дурдахад, дээрх мах махан бүтээгдэхүүн дахин боловсруулах үйлдвэрт МХЕГ-аас шалгалт хийсэн бөгөөд шинжилгээний хариу маргааш гэхэд гарна гэж албаныхан мэдээллээ.