Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 6-ны 16 тоот тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагч сувиллаар үйлчлүүлвэл хувьсах зардлын хэмжээ нь багассан гэнэ. Тодорхой хэлбэл, тухайн даатгуулагчийг сувилах, сувиллын газрын тусламж үйлчилгээний хувьсах зардлыг даатгалаас олгох хэмжээ нэг өдрийн ор хоног нь 30 мянга байсан бол нэмэгдүүлж 60 мянган төгрөг болгожээ.