Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн сахилагын хороотой хамтран “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем” /ERP/ нэвтрүүлэн ажиллаж буй талаар ЦХХХЯ-наас мэдээллээ. Хамтын ажиллагааны хүрээнд сахилгын хорооны ажлын албаны ажилтнууд системийн ашиглалтын сургалтад хамрагдсан байна.
ERP систем нь төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн урсгалын зохион байгуулалтыг сайжруулах, нэгдсэн удирдлагатай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэхэд зорилготой төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацыг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий уян хатан, цогц систем бөгөөд Хүний нөөцийн удирдлагын, өргөдөл гомдол, албаны цахим шуудан, мессенжер, ажил төлөвлөлтийн болон баримт бичиг, тайлан судалгаа, хяналт удирдлага, тогтоол шийдвэрийн зэрэг модулиудаас бүрдэх гэнэ.