Цахим гарын үсгийн тухай хууль эцэслэн батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлээд буй. Хуульд зааснаар Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгохоор тусгасан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагаас тоон гарын үсгийг 2022 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн иргэдэд олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 28 000 иргэн тоон гарын үсгээ авсан байгааг эх сурвалж мэдээлэв.
Тоон гарын үсэг авсан иргэн, аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгээ ашиглан банк санхүүгийн байгууллагын үйлчилгээг авах боломжтой болно. Тоон гарын үсэг гэдэг нь таны тоон гарын үсэг зурагдсан мэдээлэл дэх шифрлэгдсэн хаш утга бөгөөд тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангадаг ба цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажиллаж байдаг учраас хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд, хүчин төгөлдөр хэмээн авч үзэх болсон.