Эм Ди Си Пи ХХК-ны мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалтыг ШӨХТГ-аас хийжээ.
Иргэдийн зүгээс ирүүлсэн мэдээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд удирдамжтай хяналт шалгалтын ажлыг 2022.05.11-ний өдөр эхлүүллээ. ШӨХТГ нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, мах экспортод гаргах зөвшөөрөл болон бусад холбогдох баримт бичгүүд, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон зөрчил байгаа эсэхэд хяналт шалгалт хийж бодит байдлыг тогтоохоор ажиллаж байна. НМХГ-аас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тухайн үйлдвэр хэрэглэж байсан бодис, махнаас шинжилгээний дээжийг авч лабораторид шилжүүлсэн болно. Тухайн үйлдвэр нь нөөцийн мах бэлтгэдэггүй бөгөөд экспортод гаргах дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэж байсан боловч мах экспортод гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогдож байна. Хяналт шалгалтын дүгнэлт эцэслэн гарсны дараа хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлж ажиллах болно. гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогдож байна. Хяналт шалгалтын дүгнэлт эцэслэн гарсны дараа хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлж ажиллах болно.