Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хөдөлмөр эрхлэх хүсэл, эрмэлзэлтэй, 18-34 насны залуус та бүхнийг ажил хөдөлмөрт уриалж, урамшуулж, сургаж, дадлагажуулж, ажлын байранд зуучлах аж.
Ташрамд дурдахад, өнгөрсөн онд уг төслийн хүрээнд залуусыг уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлсэн. Улмаар 18-34 насны ажилгүй 5000 залууг сургахад улс 11.8 тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо гарч байв.