Баримтат, уран сайхны кино, телевизийн шоу болон энтертайнмент нэвтрүүлэг, реклам сурталчилгаа бэлтгэдэг “Үжин тайж студи”-ийнхэн “Намайг сонсооч” богино хэмжээний уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэлээ. “Дохионы хэлийг хүн бүрт түгээцгээе” уриатай бүтээсэн эл киноны продюсероор Н.Заяа, найруулагчаар О.Батмөнх нар ажиллажээ. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тухай өгүүлсэн эл киноны гол дүрд нийслэлийн 29 дүгээр сургуулийн долдугаар ангийн сурагч Д.Эрхсаран тоглосон бөгөөд дохионы хэлний докторант Б.Саранчимэг зөвлөхөөр ажилласан байна. Эл киногоо “Үжин тайж студи”-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээжээ. Манай улсын хүн амын гурван хувь буюу 12 мянга орчим иргэн сонсголын бэрхшээлтэй гэсэн албан бус тоо бий. Тэдний эх хэл нь дохионы хэл бөгөөд манайд дохионы хэлмэрч асар дутагдалтайг тус киног бүтээгчид онцолж байв.