Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр/2022.05.07/ "Мон-Интра" уламжлалт эмийн үйлдвэр дээр ажиллажээ. Тус үйлдвэр нь 1998 онд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2015 онд олон улсын "GMP" стандартын дагуу үйлдвэрийн байрыг шинэчлэн тоноглож дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээг хангахаас гадна Польш улсад эмээ экспортлодог аж.
Айчлалын дараагаар сайд С.Энхболд уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн дээр очиж, эмч ажилчидтай уулзжээ. Тус хүрээлэн нь цар тахлын үед 1700 өвчтнийг хэвтүүлж эмчлэн 20 мянган багц 60 мянган хүн тун уламжлалт эмийг ханган нийлүүлсэн байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн байгууллагууд цар тахалтай тэмцэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон цаашид анагаах ухааны салбарт уламжлалт анагаах ухааны эзлэх байр суурь улам нэмэгдэх ёстойг онцлон, уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэлд шаардлагатай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.