ЭМЯ-ны санхүүжилтээр 15 аймагт бөөр, шээсний замын мэс заслын дурангийн багаж, аппарат тоног төхөөрөмж нийлүүлсэн. Өвөрханай аймгийн БОЭТ-өөс эхлэн 15 аймагт бөөр, шээсний замын дурангийн мэс засал эмчилгээг нэвтрүүлж эхэллээ. Энэ ажлын хүрээнд Өвөрхангай аймагт 2022 оны 04 сарын 21 өдрөөс 23-ны хооронд түрүү булчирхайг дурангаар авах мэс засал 3, бөөр авах мэс засал 1 хийж нэвтрүүлэв. Эмчлүүлсэн өвчтөнгүүд эмнэлгээс гарсан биеийн байдал сайн байна. Энэ ажлыг эхлүүлсэн Эүүл мэндийн сайд С.Энхболд, УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр нар болон бусад хамтран ажиллаж буй хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.