Монгол залуус нэгдэж, Б.Болдсайхан эмчийн санаачилсан "Бундан" санд хандив цуглуулахаар "Beyond the borders" сайн үйлсийн төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд "Squid Game" цувралын #199 дүрийг бүтээсэн Анупам Трипати болон абстракт, контэмпорари чиглэлээр уран бүтээл туурвидаг, алдарт зураач И Юн Жон нар Монгол Улсад иржээ. Тодруулбал, зураач И Юн Жон-ны уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнг энэ сарын 10-24-ний өдөр Монголын уран зургийн галерейд дэлгэх юм байна. Тус үзэсгэлэнгээс олсон орлогын тодорхой хувийг мэс засалд яаралтай орох шаардлагатай нярай болон бага насны хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулах гэнэ.