Дорнод аймгийн прокурорын газраас аймгийн шүүх, хууль сахиулах байгууллагуудтай хамтран “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад анхаарах асуудлууд” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба болон Тагнуул зэрэг байгууллагуудын 50 орчим албан тушаалтнууд оролцсон байна.
Зөвлөгөөнөөс хууль хяналтын байгууллагуудын өдөр тутмын ажлын уялдаа холбоог сайжруулж, харилцан мэдээлэл солилцож ажиллах, хууль тогтоомж, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр сургалтуудыг тогтмол зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх чиглэлээр анхаарч ажиллах тухай “Зөвлөмж” гаргаж, хамтран хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.