Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 93 жилийн ой, Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан энэ сарын 19-нд чөлөөт уншлага зохион байгуулах аж. Уг уншлага Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд үүнд Ардын уран зохиолчид, Төрийн шагналтнууд, “Болор цом”-ын эзэд, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнуудаас гадна залуу үеийн төлөөлөл оролцоно. Тэд шүлгээ уншиж, иргэдэд уран бүтээлээ сонирхуулах юм байна. Эл арга хэмжээг Монголын зохиолчдын эвлэл, утга зохиолын “Мөнх огторгуйн чимэг” нэгдэл зохион байгуулах юм.