Уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Засгийн газраас “Мөнгөн мод” наадмыг жил бүр зохион байгуулдаг. 2008 оноос хойш уламжлал болгон хийж, оны шилдэг уран бүтээлчдийг тодруулдаг тус наадмыг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд зохион байгуу - лахаар товлосон ч цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулсан. Тэгвэл тус наадмыг энэ сарын 20-нд зохион байгуулж, шилдгүүдийг тодруулахаар болжээ. 13 дахь удаагаа болох өнөө жилийн наадмаар дуу хөгжим, тайз болон дэлгэцийн урлаг, ном хэвлэл, дүрслэх урлаг, уран сайхны нийтлэл нэвтрүүлэг, соёлын өвийн виртуал үзвэр, цахим контент, архитектур, дизайн, хувцас загвар, зар сурталчилгаа зэрэг 24 төрөлд уран бүтээлчдийг өрсөлдүүлэх юм байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд дээр дурдсан 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Бэлтгэсэн: А.Хангал