“Алтан хальс” холбооноос “Dreamer’s day” кино өдөрлөгийг цувралаар зохион байгуулдаг. Тус холбооныхон ээлжит өдөрлөгөө “Гёте” институттэй хамтран энэ сарын 19-нд “Тэнгис” кинотеатрт зохион байгуулна. Энэ удаа найруулагч Жулио Ричареллигийн 2014 онд бүтээсэн “Аниргүйн ээдрээ” түүхэн, драмын киног үзүүлэх аж. Герман, англи, еврей, латин хэлээр бүтээсэн эл киноны үйл явдал 1950-иад оны сүүлч үед баруун Германд өрнөнө. Тодруулбал, дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах гэсэн асар том хуйвалдааныг илчлэхээр нэгэн залуу өмгөөлөгч зориг шулуудаж буйг үзүүлэх юм.