Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр болно.
Тус хуралдаанаар “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах”, “Шүүхийн шийдвэрийг хэвлэн нийтлэх”, “Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах” журам батлах тухай хэлэлцэнэ.
Түүнчлэн “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам” болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэх юм.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл