БНХАУ ирэх сард болох Бээжингийн өвлийн паралимпийн наадамд түүхэндээ хамгийн өргөн буюу 96 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Өвлийн паралимпэд зургаа дахь удаагаа оролцох тус улсын багийн бүрэлдэхүүнд 68 эрэгтэй, 28 эмэгтэй тамирчин багтжээ. Тэдний дундаж нас 25 бөгөөд хамгийн ахмад нь 45 настай уулын цаначин Жан Хайюань. Харин хамгийн залуу нь 17 настай сноубордын тамирчин Гэн Яньхун юм. 85 тамирчин нь анх удаа олимпод оролцох гэж байна. Хятадын тамирчид спортын үндсэн зургаан төрлийн 73 тэмцээнд хурд, хүчээ сорино. Бээжингийн өвлийн паралимпийн наадам ирэх сарын 4-13-нд болно.