Иргэдэд утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг өнөөдөр болж байна.
НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ.
Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.
Иймд иргэд 75050801, 75050802, 75050803, мөн 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.