Шанхайд тагнуулын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан иргэнээ хурдан суллуулахын тулд Японы эрх баригчид янз бүрийн түвшинд Хятад улсыг шахаж байна. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацүно ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд ингэж мэдэгдэв. Хятадын тал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард иргэнийг нь баривчилснаа Японд мэдэгдсэн байна. Одоогоор Японы Консулын ажилтнууд саатуулагдсан иргэнтэй уулзах зөвшөөрөл аваагүй байгаа аж. Хамгийн сүүлд 2015 онд ийм хэрэг явдал болж, тэр үед тагнуулын хэргээр баривчлагдсан Японы иргэн 12 жил хорих ял шийтгүүлсэн билээ. Гэвч түүний бие гэнэт муудаж, өнгөрсөн сард шоронд нас баржээ. Үүнтэй холбогдуулан Хятадын талд эсэргүүцлээ илэрхийлснээ Х.Мацүно сэтгүүлчдэд мэдээлсэн байна.