Үндсэрхэг үзлээр нийгэмд байр сууриа идэвхтэй илэрхийлж, өвөрмонгол иргэдийг хамгаалж, дуу хоолойгоо өргөдөг иргэн Ч.Мөнхбаярыг саатуулжээ. Тодруулбал, ТЕГ-ынхан өнөөдөр 15.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны гүүрний дэргэдэх "Наран" плаза орчмоос Ч.Мөнхбаярыг саатуулах ажиллагаа явуулсан байна. Уг үйл явдлыг тухайн орчинд явсан иргэн бичлэгээр баримтжуулжээ. Улмаар түүний гэрт нэгжлэг хийж буй бөгөөд тухайн байрны иргэд гэр лүүгээ орж чадахгүй байгаа талаараа ярьж байв.
Иргэн Ч.Мөнхбаярыг ямар шалтгаанаар баривчилсан, гэрт нь нэгжлэг хийж буй учрыг ТЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахыг хүссэн ч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Эх сурвалжийн мэдээлснээр Ч.Мөнхбаярыг гаднынхны гар, хөл болсон гэх үндэслэлээр шалгаж буй бололтой.