ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар Олон улсын эрх зүйн сан /ILF/-ийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. тус яамнаас боловсруулж байгаатай холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх олон улсын туршлага, өмгөөллийн үйлчилгээний стандартын талаар санал солилцсон байна.
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх хүрээг өргөжүүлэх, хууль зүйн туслалцааны байгууллагын одоогийн тогтолцоог хэвээр үлдээх, одоогийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагад үндэслэн зарчмын шинжтэй зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ.
Хууль зүйн туслалцааны төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, 2 суманд нийт 31 салбар, 72 албан хаагчтайгаар улсын хэмжээнд хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Тус төв нь 2014-2020 онуудад нийт 62502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 17506 эрүүгийн хэргийн 19042 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлжээ.