Иргэний болон захиргааны хэрэг, маргааны хувьд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хоёр талт болон олон улсын гэрээнүүдэд тодорхойлсноор харилцах эрх бүхий төв байгууллага болох Монгол Улсын дээд шүүх хилийн чанадад шүүхийн даалгаврыг илгээдэг. Мөн хилийн чанадаас хүлээн авч харьяалагдах шүүхээр гүйцэтгүүлэх ажиллагааг зохион байгуулж ажилладаг.
Дээрх ажиллагааны хүрээнд Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас иргэний болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд хилийн чанадад шүүхийн даалгаврыг хүргүүлэх, хилийн чанадаас ирүүлсэн шүүхийн даалгаврыг хүлээн авч харьяалах шүүхээр гүйцэтгүүлэх ажиллагааны талаар холбогдох мэдээлэл хүргүүллээ.