Өнгөрсөн оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг булаан авсан “Талибан” хөдөлгөөн 150 мянган хүний бүрэлдэхүүнтэй арми байгуулах тухай БХЯ-ных нь хэвлэлийн нарийн бичгийн дарга Энаятулла Хаваризми “Bakhtar” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Ингэхдээ байлдааны туршлагатай, тэр дундаа өмнөх дэглэмийн үед алба хааж байсан цэргийн алба хаагчдыг дайчлахаар төлөвлөжээ. Ирээдүйн армийнхаа техник хангамжийн талаар хөрш хэд хэдэн улстай хэлэлцээ хийж байгаа гэнэ. Талибууд өнгөрсөн оны есдүгээр сард “Тасфийе ас-Саф” (“Эгнээгээ цэвэрлэх”) комисс байгуулж, ёс суртахууныг нь үндэслэн 4202 хүний гишүүнчлэлийг цуцалсан байна. Үндэсний армиа өөрчлөн зохион байгуулах, үр нөлөөг сайжруулах асуудал эрхэлсэн тусгай хороо байгуулснаа өнгөрсөн оны сүүлчээр талибууд мэдээлсэн. Түүнчлэн талибууд шашны болон үзэл суртлын сэдвийг цэргийн боловсролын системдээ аажмаар нэвтрүүлж байна