ХЗДХЯ-наас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал солилцох уулзалтыг “Монголын морин спорт уяачдын холбоо”-ныхонтой хийлээ. Хуулийн төсөлд морь бүртгэлийг уралдаанаас өмнө хийж, олон нийтэд нээлттэй мэдээлж байх, ялтас суулгах замаар сангийн мэдээллийг баталгаажуулж, бэхжүүлэхээр тусгаснаа танилцуулав. Мөн унаач хүүхдийн эрхийг хамгаалах, даатгалын компаниуд унаач хүүхдийг зөвхөн баяр наадмын өдрүүдэд л даатгадаг гажуудлыг залруулах, аливаа маргааныг шийдвэрлэх процессыг шуурхай, ил тод болгох хариуцлагын тогтолцоог чангатгах зэрэг онцлог олон заалтыг хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ.