Амь үрэгдсэн сэтгүүлч, идэвхтнүүдийн тухай мэдээллийг олон нийтэд 15 хоног тутамд Засгийн газар нь өгч байна гэж Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мэдэгдэв. Тус улсад энэ он гарснаас хойш таван сэтгүүлч амь үрэгджээ. Хамгийн сүүлд энэ сарын 10-нд өмнөд нутгийн Охака мужийн Салина-Крус хотод сэтгүүлч Эбер Лопес Васкес буудуулсан байна. Одоогийн Төрийн тэргүүн сонгогдсон 2018 оны арванхоёрдугаар сараас хойш Мексикт хэвлэл мэдээллийн янз бүрийн салбарын олон ажилтан амиа алджээ. Үг хэлэх эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгадаг прокурорын газрын мэдээлснээр сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэгтнүүдийн олонх нь ял шийтгэлгүй үлддэг гэнэ