Боловсрол шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчийн жагсаалтад багтжээ. Үүнийг нь Зариг.мн ил болгосон мэдээлэлийг цахим орчинд түгээсэн байна. Энэхүү мэдээлэлд сэтгүүлч У.Оргилмаа сэтгэгдэл бичсэн аж.
Гэтэл Боловсрол шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаагийн хувийн чат руу "Чамайг олж ална, Заригтай чинь ална, үнэн хорсож байна" гэх чатыг илгээжээ. Энэхүү ёс зүйгүй үйлдлийг үндэслэж, Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн үүрэгт ажлаас өнөөдөр чөлөөлжээ.