Зариг.мн сайтын Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарыг тодруулсан 2022 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр сошиалд нийтлэсэн мэдээллийг сэтгүүлч У.Оргилмаа байнгын уншигчийн хувьд “Мон дулаан” ХХК нь УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаярынх гэхээсээ илүүтэйгээр Барилга хот байгуулалтын дэд сайд байсан Ш.Лхамсүрэн гэдэг хүнийхээ” хэмээн сэтгэгдэл бичжээ.
Гэтэл УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр “Тиймээ би 2018 онд эхнэртэйгээ буюу Ш.Батнасантай гэрлэсэн” гэж сэтгүүлч У.Оргилмаагийн сонирхоогүй мэдээллийг түүний сэтгэгдэл дор бичсэн байна.
Энэ талаар У.Оргилмаа мэдээлэхдээ, “Тэрэндээ бухимдаад хоносон юм шиг байсан. Тэгээд маргааш нь би шинэ уран бүтээл номыг нь худалдаж аваад, баяр хүргэчихээд харьж явтал, 30 минутын дараа надруу “Ална, Заригтай чинь хамт ална, заавал олж ална” гэж бичсэн байсан. Би уг нь тэр хүнтэй дандаа хувь чатаар харилцдаггүй. Ер нь надад сэтгүүлчийн ажлаа хийж байхад янз бүрийн чат ирж л байдаг. Энэ удаад бол "ална" гэсэн үгийг гурван удаа хэрэглэсэн. Мөн амь насанд халтай, заналхийлсэн чат үнэхээр мөн байсан тул олон нийтэд дэлгэхээс өөр арга байсангүй. Ё.Отгонбаяр бол дугаар хорооны иргэн биш, МАН-ын даргын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх хүнийхээ хувьд байж боломгүй ёс зүйн алдаа. Мөн Эрүүгийн хуулийн 13.5-д зааснаар бусдад хүч хэрэглэхээр сүрдүүлсэн гэдэг тодорхой заалттай эрүүгийн хэрэг учраас би Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай гэж үзэж цагдаад хандсан” хэмээв.
Өнөөдөр өглөө надаас уучлалт гуйсан. Гэхдээ энэ бол бид хоёрын зохицуулагдах хүрээнээс хальсан асуудал гэж бодож байна. Өнөөдөр ажлаа хийж байгаа нийт сэтгүүлчдийнхээ өмнөөс би дуугарах хэрэгтэй. Хэзээ надад хэнээс дарамт ирэх нь мэдэхгүй байна. Энэ бол жирийн нэг чат биш, заналхийлсэн зурвас гэж нэрлээд байгаа юм. Энэ ёс зүйгүй үйлдэл гаргасных нь төлөө түүнийг одоогийн хашиж байгаа албан тушаалаас нь огцруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.