Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын прокурорын байгууллага үүсэж байгуулагдсаны 300 жилийн ойн баярт тус улсын Ерөнхий прокурор Игорь Викторович Красновын урилгаар оролцлоо.
Ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Викторович Краснов Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус улсын ерөнхий прокурорын газрын удирдах бүрэлдэхүүн оролцож, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх, прокурорын хяналтын ажлын чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар тодорхой санал солилцож, хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр үр дүнтэй хэрэгжиж байгааг сайшаан тэмдэглэлээ.