2021-2022 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 331 дүгээр бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангаж, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх, тасгийн жигдрэлтийг хангах марш зохиов. Тодорхой хэлбэл, энэ сарын 13-ны өдөр тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор 30 км-ийн явган маршийг зохион байгууллаа. Маршийн явцад “Тактикийн ажиллагаа”, “Химийн бэлтгэл”, “Отолт”, “Эмнэлгийн татан гаргалт”, “Бэхэлгээний талбай байгуулах, хаднаас буух” зэрэг хичээлүүдийг амжилттай явууллаа. Явган маршаар тасгийн захирагч, даргалах бүрэлдэхүүний ахлагч нарыг байр зүйн зураг дээр ажиллах, өөрийн байгаа цэгийг тодорхойлох, газар орны шинж чанарыг судлуулж, мөсөн замд олсоор зам тавьж, уулын тусгай хэрэгсэл ашиглан туулсан нь өвлийн цагт бие бүрэлдэхүүний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх боломжийг дээшлүүлэв. Мөн хүн нэг бүрийн уулын тусгай хэрэгсэл, олсыг ашиглан үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлсэн аж.