БНСУ-ын Хууль зүйн яамнаас хүүхдийн суралцах эрхийг хамгаалах үүднээс хууль бусаар оршин сууж байгаа хүүхдийн асран хамгаалагчдад виз олгохоор болжээ.
2021 оноос эхлэн Солонгос улсад төрөөд 15 жилээс дээш болсон хүүхдүүдэд виз олгож байсан бол шинэчлэгдсэн журмаар:
- Зургаагаас доош насандаа солонгост ирээд, 6 жилээс дээш хугацаанд амьдарсан хүүхдүүд
- Зургаан наснаас дээш насандаа Солонгост орж ирээд 7 жилээс дээш хугацаанд амьдарсан бол
- Бага дунд ахлах сургуульд сурч байгаа болон бусад нөхцөл хангасан тохиолдолд оршин суух виз олгохоор болсон байна.
Мөн үүнтэй холбоотой хууль зүйн товчоо болон холбогдох хувийн байгууллагад өндөр төлбөр төлөх шаардлагагүй бөгөөд бичиг баримт бүрдүүлэх тусламжийг гадаад иргэдийг дэмжих төвийн Монгол ажилтнуудаас авна уу. Гадаад ажилчдын эрхийг хамгаалах төв 02-3785-0422