БНАСАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухааны академи даваа гарагт алсын удирдлагатай, тактикийн пуужингууд туршсаныг Төв цахилгаан мэдээний агентлаг нь уламжлав. Тэдгээр нь тус улсын зүүн эргийн арал дахь байд оновчтой туссан гэнэ. Ийнхүү тус академи үйлдвэрлэсэн зэвсгийнхээ системийн нарийвчлал, аюулгүй байдал, үр дүнтэй байдлыг баталгаажуулжээ. БНАСАУ-аас даваа гарагт ойрын тусгалтай, баллистик хоёр пуужин Япон тэнгисийн чиглэлд харвасан тухай БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мэдээлсэн юм. Харин Японы БХЯ БНАСАУ-ыг ойрын тусгалтай, хатуу түлшээр ажилладаг баллистик пуужин харвасан хэмээн үзэж байна.