Дэлхий нийтээрээ үзэн ядалт, өрөөсгөл үзлийг өөгшүүлдэг хүйтэн дайны сэтгэлгээнээс ангижиръя гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин Давосын цахим хэлэлцүүлгийн үеэр мэдэгдэв.
“Бид хүйтэн дайны үеийн сэтгэлгээгээ орхиж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ойлголцсон харилцаа бий болгохыг хичээх ёстой” гэж Хятадын удирдагч хэлжээ. Өдгөө манай гараг тайван биш, үзэн ядалт, өрөөсгөл үзлийг хөөрөгдсөн үг хэллэг газар авч байгааг тэрбээр онцлов. Дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй зарим улс орон, хүрээнийхний үйл ажиллагаа хязгаарлах, дарах, сөргөлдөхөд хүргэж байгааг БНХАУ-ын дарга тэмдэглэжээ. “Сөргөлдөөн асуудлыг шийдэхгүй, зөвхөн сүйрлийн үр дагавартай гэдгийг түүх ахин дахин нотолж байна” гэж тэрбээр хэллээ.