Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг.
Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр 06.00-17.00 цагийн хооронд зохион байгуулна. Тиймээс хуулийн зөвлөгөө хэрэгтэй байгаа, магадгүй хэрэгт холбогдоод сандарч яваа бол 75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утсаар мэргэжлийн хуульчидтай холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой юм.