Казахстанд болсон эмх замбараагүй байдлын үеэр 4500 гаруй хүн гэмтэж, шархадсанаас 225 нь амьсгал хураасан тухай тус улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах албаны дарга Серик Шалабаев мэдэгдэв. Гэмтэж, шархадсан хүмүүсийн 3393 нь хүчний байгууллагынхан аж. Амиа алдагсдын 19 нь цагдаа, цэргийнхэн байна. Хууль сахиулах байгууллагынхан 446 иргэнийг баривчилж, 546 эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж буй гэнэ.