Хятадын гэрийн тэжээвэр амьтдын хоол үйлдвэрлэдэг “Dabeinong tech¬nology” компани гурав дахь хүүхдээ төрүүлсэн ажилтнууддаа 14 мянган ам.долларын тэтгэмж нэг удаа олгох болсныг “Ицай глобал” мэдээллийн эх сурвалж уламжлав. Тус компанийн ажилтан анхны хүүхдээ төрүүлбэл 4.7, хоёр дахиа бол 9.4 мянган ам.доллар авах гэнэ. Тэтгэмжийг нэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлжээ. Мөн хуульд заасан гурван сарын жирэмсний амралт дээр нэмээд хүүхэд асрах чөлөө санал болгох юм. Тус компани 20 мянга гаруй ажилтантай.