Шинэ жилийн шөнө бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 15-21 насны 15 залууг Италийн цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Тусгай ажиллагааг Милан, Турин хотод явуулж буй аж.
Милан хотын төв Пьяцца-дель-Дуомо талбайд болсон баярын ажиллагааны үеэр гадаадын иргэн, Хойд Африк гаралтай итали болох есөн эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэмээн Цагдаагийн газарт ханджээ. Сэжигнүүдийг хяналтын камер болон уг баярт оролцсон хүмүүсийн дүрс бичлэгээс хэн болохыг тогтоосон гэнэ. Мөн гэрчүүдийн мэдүүлгийг цагдаагийнхан авчээ. Энэ удаагийн халдлага зургаан жилийн өмнө Германы Кёльн хотод шинэ жилийн баярын үеэр болсон хэргийг санагдуулж буй юм. 2016 оны нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Кёльны сүмийн өмнө цугласан, Ойрхи Дорнод, Хойд Африкийн цагаачид голдуу 1000 орчим эрэгтэй нутгийн оршин суугч эмэгтэйчүүдэд халдаж, дээрэм, хүчирхийлэл үйлдсэн билээ.