Авлигатай тэмцэх газраас “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам”-д зааснаар төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлыг улсын хэмжээнд авч эхэлсэн.
Энэ хүрээнд цахим системд бүртгэгдсэн мэдүүлэгт цахим системээр дамжуулан хяналт тавих, нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хөгжүүлэх ажлыг Дэлхийн банкны хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын ажлын хүрээнд үндэслэлгүй хөрөнгөжих явдлыг илрүүлэх, мөн албан тушаалтны хөрөнгийн байдалд харьцуулсан дүн шинжилгээ хийж, ийнхүү мэдүүлсэн нь татварын орлоготой нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж эхэлжээ.